Гал түймэрт өртсөн 300 зургийг сэргээнэ
Чихэнд чимэгтэй
2022-10-11
Монголын Уран зургийн галерейн санд 2009 оны 5 дугаар сард гал гарч 900 гаруй бүтээл их бага хэмжээгээр өрстөн билээ. Тэдгээр бүтээлүүдээс 2016 он хүртэл 600 орчмыг нь засварласан ч үлдсэнийг нь сэргээж чадахгүй өдийг хүрсэн байна. Тэгвэл ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн 100 мянган еврогийн буцалтгүй тусламжаар Монголын Уран зургийн галерей дэргэдээ уран зураг сэргээн засварлах лабораторитой боллоо. Ингэснээр үлдсэн тэдгээр 300 гаруй бүтээлийг сэргээн засварлах боломж бүрдэв. Мөн энэ лабораторид улсын өмчит музей, галерейн уран зургуудыг сэргээн засварлана. Лабораторид ажиллах сэргээн засварлагч нарыг бэлтгэхээр ХБНГУ-аас энэ салбарын мэргэжилтэн Сузанне Эрхардс иржээ. Тэрбээр Монголын уран зураг сэргээн засварлагчдад гурван шатны сургалт өгөх бөгөөд эхний сургалт 12 хоногийн хугацаанд үргэлжилж дууссан байна. Дараагийн шатны сургалтууд энэ оны 11, ирэх оны 1 дүгээр сард болно хэмээн Монголын Уран зургийн галерейн албаны хүн манай сурвалжлагчид ярилаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.