images

Дүүргийн ЗДТГ дээр хүүхдүүд тоглож байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-11


     Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төвийн тавдугаар давхарт ЗДТГ-ын албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан тусгай өрөө нээжээ. Ингэснээр хүүхдүүд гэртээ ганцаараа үлдэхээргүй болж, аав, ээж нь хүүхдүүддээ санаа зовохгүй ажиллах боломж бүрдсэн байна. Хүүхдүүд хичээлээ тараад эсвэл хичээл эхлэхээс өмнө ирж даалгавраа хийх, тоглох, амрах орчныг бүрдүүлснээр өдөр бүр 10 гаруй хүүхэд ирж байгаа гэнэ. Мөн Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас “Эко бүлэг” цэцэрлэгийг тус дүүргийн 41 дүгээр цэцэрлэгийн салбар болгон нээж, албан хаагчдынхаа хүүхдүүдийг хамруулдаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.