Канадын эмч нар Сэлэнгэ аймагт хагалгаа хийлээ
Чихэнд чимэгтэй
2022-10-11
Монгол, Канадын нүдний нарийн мэргэжлийн 23 эмч өнгөрсөн долоо хоногийн турш Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллажээ. Тэд өнгөрсөн 7 дугаар сард урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдээс давтан үзлэгт дахин хамрагдсан 87 хүнд үнэ төлбөргүй нүдний хагалгаа хийсэн байна. Урьдчилсан үзлэгийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Канад улсад төвтэй "Laurel Surgical Foundation" олон улсын байгууллагын хамтарсан баг долдугаар сард хийсэн юм. Энэ үеэр нүдний болорын цайлттай 70, далавч хальсны эмгэгтэй 10, сормуусны буруу ургалт засах нэг нийт 80 гаруй иргэний оношийг тодорхой болгож, хагалгаа хийхээр төлөвлөсөн байжээ. "Laurel Surgical Foundation" байгууллага тус аймагт иргэдийн нүдний өвчлөлийг бууруулах таван жилийн хугацаатай төслийг хэрэгжүүлж байгаагийн үргэлжлэл нь энэ юм. Канадын Ванкуверт төвтэй тус байгууллага Монгол улсад 2015 оноос хойш эрүүл мэндий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд зарим аймагт жилд хоёр удаа нүдний нарийн мэргэжлийн эмчийн төлөвлөгөөт үзлэг явуулах мөн нүдний бичил мэс засал хийх, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах чиглэлээр ажиллаж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.