images

Визгүй зорчдог орны жагсаалтаас Монголыг хассан гэдэг нь худал мэдээлэл

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-01-30


     Монгол улсын иргэд Индонез, Вьетнам, Казахстан улсуудад визгүй зорчдог байсан бол саяхнаас эдгээр улс виз шаарддаггүй орнуудын жагсаалтаас Монгол улсыг хассан гэх олон нийтийн сүлжээнд тарсан мэдээлэл ташаа болохыг ГХЯ өнөөдөр нотоллоо. Өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон яамны удирдлагуудын сэтгүүлчидтэй хийсэн чөлөөт уулзалтын үеэр сурвалжлагчийн тавьсан энэ талаарх асуултанд тус яамны Консулын газрын захирал Б.Болд ийн хариулжээ. “Эдгээр улсуудад Монгол улсын иргэд зорчиход үйлчилдэг өмнөх журам хэвээр үйлчилж байгаа, Монгол улсыг жагсаалтаас хассан гэдэг нь худал мэдээлэл” хэмээн тэрбээр хэлсэн юм. Манай улсын иргэд Казахстан улсад визгүй зорчих хэлэлцээртэй бол Вьетнам улсад энгийн гадаад паспорттай иргэд зөвхөн аялал жуулчлалын чөлөөт бүс Фукуок арал руу 30 хоног визгүй зорчдог. Харин цар тахлын нөхцөл байдлын улмаас Индонез улс 2020 оны 3 дугаар сараас эхлэн гадаадын бүх улсын иргэдэд визийн түр хязгаарлалт тогтоосон байснаа 2023 оны эхээр цуцалсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.