Монгол улс агаарын замаа шинэчиллээ
Чихэнд чимэгтэй
2022-10-11
Монгол улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) шаардлагад нийцүүлэн агаарын замуудаа шинэчилж, өнгөрөгч Баасан гарагаас ашиглаж эхэллээ. Ингэхдээ дээд, доод агаарын замуудаа нэгтгэн зөвхөн уламжлалт, үзүүлэлтэд тулгуурласан агаарын замуудтай болжээ. Уламжлалт 94 агаарын замаас ашиглахгүй болсныг хасаж, 33-ыг нь үлдээсэн байна. Мөн үзүүлэлтэд тулгуурласан 10 зам дээр зургааг нэмж RNAV5 ангиллын 16 агаарын замтай болов. Ингэснээр Монгол Улсын агаарын замын 80 хувь нь шинэчлэгдэж, илүү аюулгүй, үр ашигтай агаарын замын чиглэлүүдтэй боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.