images

Чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ шилдгээр шалгарав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-11


     Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) есдүгээр сард 14 настай хүүгээс цусны үүдэл эс авч, 23 настай ахад нь шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн билээ. Ингэснээр Монголд эмчлэх боломжгүй 26 өвчний тоо нэгээр буурсан юм. Энэ амжилтын үр дүнд, өнгөрсөн долоо хоногт “Мишээл экспо”-д зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэнгийн “Шилдэг технологи нэвтрүүлэгч” байгууллагаар УНТЭ шалгарав. Энэ төрлийн эмчилгээ нь гадаад улсад 600 саяас нэг тэрбум төгрөгийн өртөгтэй байдаг. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) Мэдрэлийн мэс заслын үндэсний багийн хэмжээнд гадаадын зочин профессорын дэмжлэгтэйгээр нутагшуулж буй “Тархины саатай хүүхдүүдийн нугасны арын мэдрэлийн ёзоорыг сонгомлоор тайрах ризотоми мэс засал эмчилгээний технологи” шилдгээр шалгарчээ. Үзэсгэлэнд Монгол, Солонгосын эмнэлэг, эм, эмийн технологийн 80 орчим байгууллага оролцсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.