Шалгалт 14-нд эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2022-10-11
Төрийн албаны шалгалт энэ сарын 14-ний өдөр эхэлнэ хэмээн Төрийн албаны зөвлөл өчигдөр мэдээллээ. Ерөнхий мэдлэг, монгол хэл бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг мөн өдөр орон даяар 23 хэсэгт нэгэн зэрэг эхлэхээр болжээ. Шалгалтанд орох хүмүүс хөдөө орон нутагт аймгийнхаа Засаг даргын тамгын газрын байранд очих бол Улаанбаатар хотын иргэд Нийслэлийн засаг захиргааны 5 дугаар байранд очиж шалгалт өгөх юм. Иргэд төрийн албаны зөвлөлийн exam.csc.gov.mn цахим хуудсаас шалгалт өгөх товоо мэдэхээс гадна шалгалтын явцтай танилцах боломжтой. Хэрвээ цахим системд нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч нууц үгээ солино. Шалгалтын бүртгэл өнгөрсөн 8 дугаар сарын 25-наас эхлэн нэг сарын хугацаанд явагджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.