Амралтын өдрөөр 185 нярайд үзлэг хийжээ
Чихэнд чимэгтэй
2022-10-11
"Өргөө" амаржих газрын эмч сувилагч нарын баг өнгөрөгч Ням гарагт Чингэлтэй дүүргийн 12-19 дүгээр хороо буюу Хайлааст, Чингэлтэй, Дэнжийн мянгад үзлэг оношилгоо хийжээ. Нэг өдрийн турш үргэлжилсэн үзлэг оношилгоонд 185 нярай, 123 эх хамрагдсан байна. Үүнээс 85 нярайд зулайн хэт авиан оношилгоо хийхэд тархины цус харвалттай нэг, тархины уйланхайт өөрчлөлттэй 12 хүүхэд илэрснийг хяналт, эмчилгээнд хамруулжээ. Мөн 100 нярайд зүрхний хэт авиан оношилгоо хийж, гажиг илэрсэн гурван нярайг хяналтанд оруулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.