БНСУ-аас Монголд суух Элчин сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав
Чихэнд чимэгтэй
2023-02-02
БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү өчигдөр Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав. Тус уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хуул зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар байлцсан бөгөөд талууд хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөөх тодорхой асуудлуудыг хөндөж ярилцлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын хүндэт иргэн” төдийгүй хувь хүний хувьд Монголын нийгэмд олон талаар хувь нэмэр оруулж ирсэн элчин сайд томилогдон ирсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн бол Элчин сайд Ким цаашид үр дүнтэй ажиллахын төлөө хүчин чармайлт гаргаж ажиллана хэмээсэн байна. Мөн талууд хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн солилцоог идэвхжүүлэх, анагаах, эрүүл мэнд зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах тодорхой арга замуудын талаар санал солилцов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.