А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдов
Чихэнд чимэгтэй
2023-02-02
Бахрейн улсын нийслэл Манама хотод өчигдөр болсон Азийн хөлбөмбөгийн холбооны ээлжит конгрессоор Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар тус холбооны дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. А.Ганбаатар нь 2019 онд Азийн томоохон орнуудын хөлбөмбөгийн холбоодын ерөнхийлөгч нартай өрсөлдөн мөн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм. Энэ удаа улиран сонгогдсоноор тэрбээр 2023-2027 онд уг холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллах болж байна. Холбооны ерөнхийлөгчөөр Бахрейн улсын хааны гэр бүлийн гишүүн, өмнөх ерөнхийлөгч шейх Салман Бин Халифа улиран сонгогджээ. АХБХ-ны гишүүн 46 улс оролцсон 33 дахь удаагийн энэ конгресс холбооны удирдах бүрэлдэхүүнийг сонгохын зэрэгцээ бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн дараагийн дөрвөн жилд хийх ажлуудаа хэлэлцэн баталсан байна. Конгрессийн арга хэмжээнд Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Жанни Инфантино оролцжээ.
2023-27 онд Азийн хөлбөмбөгийн холбоог удирдах бүрэлдэхүүн.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.