images

Жүжигчин Том Хэнкс роман бичиж байна

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-10-19


     Холливүүдийн жүжигчин Том Хэнксийн бичиж буй роман ирэх оны 5 дугаар сард ном болж хэвлэгдэнэ хэмээн Америкийн “People сэтгүүл мэдээлэв. “The Making of Another Major Motion Picture Masterpiece” (Галзуу ганц кино дахин нэгийг бүтээхүй) гэдэг нэртэй энэ номд тэрбээр киноны ертөнцөд хөл тавьж Холливүүдэд өнгөрөөсөн амьдралынхаа тухай хүүрнэх ажээ. Т.Хэнкс номдоо өөрийн хувийн амьдралын алдаа оноо, ухаарал, амжилт ололт, жаргал зовлон гээд олон зүйлийг тусгасан төдийгүй киноны ертөнцөд хөл тавьсан цагаас хойш туулж өнгөрөөснөө бүр түлхүү оруулсан гэнэ. Зохиолын эхний хэсэг 1947 оноос өрнөх бөгөөд Дэлхийн II дайнд оролцоод ирсэн нэгэн эр 5 настай авьяаслаг зээ дүүгээ том болж төлөвшихөд ихээхэн нөлөөлдөг тухай гардаг бол дараагийн хэсэгт тэр хүү эрийн цээнд хүрээд комик номын зураач болдог. Гурав дахь хэсэгт нэгэн найруулагч уг комик номоос сэдэвлэн сүпер баатрын тухай өндөр өртөгтэй кино хийж буй үйл явдал гардаг байна. Энэ нь Т.Хэнксийн хоёр дахь ном болох бөгөөд 2017 онд тэрбээр “Uncommon Type: Some Stories” нэртэй өгүүллэгийн түүвэр гаргаж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.