Францчууд Солонгосын алдарт жүжигчнийг шагнав
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
“Parasite” кинонд тоглож олон улсад алдаршсан Өмнөд Солонгосын жүжигчин Сун Кан Ху-г Франц, Солонгосын кино урлагийн хамтын ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж “Étoile de cinema” шагналаар шагнажээ. 27 дахь удаагийн Пусаны олон улсын кино наадмын үеэр буюу 10 дугаар сарын 8-ны өдөр Пусан хотын “Paradise” зочид буудалд болсон “Францын шөнө” хэмээх арга хэмжээний үеэр, Сөүлд суугаа Францын элчин сайд энэхүү шагналыг гардуулан өгчээ. Сун Кан Ху шагнал гардаж авсны дараа сэтгэгдлээ хэлэхдээ “Анх 20 настай байхдаа Ангук-дун дүүрэгт байрлах Францын соёлын төвд очиж франц кино үзэж байсан дурсамж маань санагдаж байна. Чухам тэр үед би кино урлагт хөл тавьсан юм. Түүнээс хойш 36 жилийн дараа Франц улсын төрөөс ийм нэр хүндтэй шагнал авч байгаадаа туйлын баяртай байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.