images

Ромын пап Монголд айлчлах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв

Б.Бат-Амгалан

Чихэнд чимэгтэй

2023-02-06


 Ромын пап Франциск ирэх есдүгээр сард Монгол айлчилна хэмээн найдаж байгаа талаар “Reuters” агентлаг өчигдөр мэдээллээ. Ардчилсан Конго, Өмнөд Судан улсад айлчлаад буцах замдаа тэрбээр эрүүл мэндийн байдал, цаашдын аяллын төлөвлөгөөгөө сэтгүүлчидтэй хуваалцах үеэрээ ийн хэлсэн байна. Өдгөө 86 настай пап лам өвдөгний хүнд өвчний улмаас тэргэнцэртэй явж байгаа юм. Хэдий тийм боловч тэрбээр дэлхийн улс орнуудаар аялсаар байх хүсэлтэй бөгөөд “Хогийн ургамал үхдэггүй” хэмээн хошигножээ. "Есдүгээр сарын 29-нд би Францын Марсэльд очно. Тэндээсээ Монгол руу нисэх санаатай байна. Гэхдээ энэ талаар эцсийн байдлаар хараахан тохиролцоогүй, очих бололцоо бол бий” гэж тэрбээр сэтгүүлчдэд хэлсэн байна. “Монгол гэсэн нь сэтгүүлчдэд тун гэнэтийн мэдэгдэл боллоо. Зарим нь бүр Ангол гэж хэлэх гээд андуурав уу гэж бодсон” хэмээн “Reuters” агентлагийн сурвалжлагч бичжээ. Пап лам үнэхээр Монголд очвол энэ нь Азийн оронд түүний одоогоор хийгээд буй цөөхөн айлчлалын нэг болох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.