Хятадын утга зохиолын шагналыг монгол хүн хүртлээ
Чихэнд чимэгтэй
2022-10-19
Хятадын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох Лү Шюний нэрэмжит шагналыг Хөхнуур мужийн монгол үндэстэн Сономцэрэн хүртлээ. Энэ шагнал нь Хятадын утга зохиолын дөрвөн том шагналын нэг бөгөөд тууж, өгүүллэг, яруу найраг, эссэ, онол шүүмжлэл, баримтат зохиол, орчуулга зэрэг төрөлд тус бүр 5 уран бүтээл шалгаруулдаг. Энэ удаад 2018-2021 онд Хятад даяар хэвлэгдсэн ном бүтээлээс шилдгийг нь шалгаруулжээ. Хөхнуурын дээд монголчуудаас төрсөн Сономцэрэн зохиолчийн “Ээрэм талд” тууж энэ шагналыг хүртсэн бөгөөд 30 шахам жилийн түүхтэй Лү Шюний шагналын түүхэнд монгол зохиолч анх удаа шалгарч байгаа нь энэ юм. Сономцэрэн нь 1985 онд төрсөн, одоогоор өгүүллэг, туужийн хоёр түүвэр, хоёр роман хэвлүүлээд байна. Хөхнуурын монголчууд бол XYII зуунд тус нутагт очиж суурьшсан Зүүнгарын хаант улсын хошууд монголчуудын хойчис билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.