Нобелийн эдийн засгийн шагналыг АНУ-ын эрдэмтэд хүртэв
Чихэнд чимэгтэй
2022-10-19
Шведийн Нобелийн шагналын хороо энэ жилийн эдийн засгийн салбарын шагналыг Америкийн иргэн Бен Бернанке, Дуглас Даймонд, Филип Дибвиг нарт олгох болсноо өчигдөр зарлалаа. Санхүүгийн хямралын үед банкуудын үүрэг оролцооны сэдвээр тэдний хийсэн судалгааг Нобелийн хороо ийнхүү үнэлжээ. Б.Бернанке нь 2006-2014 онд АНУ-ын Төв банкийг удирдаж байсан бол Д.Даймонд нь Чикагогийн, Ф.Дибвиг нь Вашингтоны их сургуулийн профессор юм. Альфред Нобель нь гэрээслэлдээ, эдийн засгийн салбарт шагнал олгох талаар тусгаагүй байсан бөгөөд Шведийн Төв банк А.Нобелийн дурсгалд зориулан энэ шагналыг бий болгоснор 1969 оноос олгож эхэлсэн түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.