images

Ромын пап Умард Солонгост айлчлах хүсэлтэй байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-19


     Ватиканы Гадаад хэргийн сайдын мэдэгдсэнийг үзвэл Ромын пап Франциск Умард Солонгост айлчлах хүсэлтэй байгаа ажээ. Өнгөрөгч баасан гарагт Ром дахь Өмнөд Солонгосын элчин сайдын яаманд болсон Солонгосын үндэсний баярт зориулсан арга хэмжээний үеэр сайд Пол Галлахер пап ламын энэ хүсэлтийг уламжилсан байна. Ватиканы тэргүүн Солонгосын хойгийн энхтайвны асуудалд онцгойлон анхаарч ирснийг П.Галлахер дурдаад, Умард Солонгосын зүгээс албан ёсны урилга ирүүлбэл Солонгосын хойгийн энх тайвны үйлсийн төлөө тус улсад айлчлах чин хүсэлтэй байгааг нотолжээ. Франциск 2014 онд Ази тивээр айлчлал хийхдээ хамгийн түрүүнд Өмнөд Солонгост айлчилж байсан бөгөөд Солонгосын хойгийн энх тайвны асуудалд онцгойлон анхаарал хандуулж ирсэн юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон Их долоогийн уулзалтаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пап ламтай уулзахдаа түүнийг Умард Солонгост айлчлахыг санал болгож байв. Умард Солонгосын талаас удаа дараа цөмийн пуужин хөөргөн дэлхий дахиныг түгшээж байгаа энэ цаг үед Ромын пап Умард Солонгост айлчлах хүсэлтэйгээ илэрхийлж буй явдал нь онцгой ач холбогдолтой хэмээн “Reuters” агентлаг өчигдөр уламжиллаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.