Соёлын биет бус өвийг бүсчлэн судална
Чихэнд чимэгтэй
2022-10-19
Монгол орны соёлын биет бус өвийг анх удаа бүсчлэн судлахаар болсон тухай Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ. Нэг жилийн турш үргэлжлэх уг арга хэмжээ энэ Даваа гарагаас эхэлсэн байна. Судалгаанд Баруун, Зүүн, Хангайн, Төв, Говийн бүсийн дагуу нийт долоон ай савын 362 өвийг хамруулахаар зорьсон бөгөөд Зүүн бүсийн судалгааны баг хуралдаж, соёлын биет бус өвийн үзлэг, чиг үүрэг, арга зүйн зааварчилгааны талаар хэлэлцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.