images

Япон улс ковидын хоригоо цуцалж эхэллээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-10-19


     Ковидын тархалтаас болж хилээ хаагаад байсан Япон улс маргаашаас эхлэн дэлхийн 68 орны иргэдэд хилээ нээн виз олгож эхлэх шийдвэр гаргасан байна. Өдөрт 50 мянган зорчигчоор хязгаарлагдаад байсан Японы хилийн ковидын үеийн хорио ийнхүү цуцлагдаж байгаа ажээ. Япон орноор зочлох бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн вакцины гурван тунг хийлгэсэн байхад болох юм байна. Японд очсоны хойно нэмэлт шинжилгээ шаардахгүй бөгөөд харин очсон хойноо ковид өвчний шинж тэмдэг илэрвэл даруй шинжилгээ өгч, хариу эерэг гарвал тэндээ зориулалтын байранд тусгаарлагдан эмчилгээ хийлгэх ажээ.  “Nihon Keizai” сонины мэдээлснээр бол, ирэх 11-12 дугаар сард Япон руу зорчих онгоцны тийзийн захиалга энэ оны 9 дүгээр сарынхаас гурав дахин нэмэгдсэн бөгөөд оны сүүл гэхэд тав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.