Дэлхий солиртой мөргөлдөхөөс аврагдав
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
Дэлхийтэй мөргөлдөх өндөр магадлалтай сансрын биетийг өөдөөс нь тосгуулан илгээсэн аппаратаар мөргүүлж уг гаригийн чиглэлийг өөрчилсөн байна. АНУ-ын Сансар судлалын агентлагийн (NASA) явуулсан, хүн төрөлхтний түүхэн дэх анхны энэ туршилт ийнхүү амжилттай болж, дэлхий сансрын биеттэй мөргөлдөх аюулаас аврагдав. Диморф хэмээх энэ биет өөрөөсөө арай том өөр нэг биетийг тойрон эргэлдэхийн сацуу нарыг тойрдог байсан бөгөөд NASA-гийн захирал Билл Нельсон энэ ажиллагааны үр дүнгийн талаар мэдэгдэхдээ “Уг гаригийн эргэх хурд 11 цаг 55 минут байсныг 11 цаг 23 минут болгон өөрчилж чадлаа. Энэ бол бид дэлхий ертөнцөө гаднын нөлөөнөөс хамгаалж чадсан анхны том амжилт юм” гэж мэдэгджээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард NASA-гийн хөөргөсөн DART аппарат өнгөрөгч 26-нд манай дэлхийгээс 11 сая километрийн алсад орших Диморфыг 6,25 км/секундын хуртайгаар мөргөсөн байна. “Reuters” агентлаг “Диморфын эргэх мөчлөгийн цагийг NASA 10 минутаар багасгана хэмээн төлөвлөж байсан ч туршилт төлөвлөж байснаас илүү амжилттай болж 32 минутаар багасгаж чадсан нь энэхүү шинжлэх ухааны туршилт зорилгоо давуулан биелүүлсний илрэл” хэмээн мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.