Хятадад 158 шинэ мэргэжил бий болжээ
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
Хятадад албан ёсоор хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн жагсаалтад 2015 оноос хойш 158 мэргэжил шинээр бүртгэгдсэн болохыг тус улсын Хөдөлмөрийн нөөц, нийгмийн хангамжийн яам мэдээлснийг “Синьхуа” агентлаг өчигдөр уламжлав. Ингэснээр хамгийн сүүлийн шинэчилсэн бүртгэл дэх албан ёсны мэргэжлийн тоо 1639 болсон байна. Шинэчилсэн бүртгэлд тоон технологитой холбоо бүхий 97 мэргэжлийн нэр оржээ. Мөн тус улсад сүүлийн үед шинээр бий болсон салбар, тухайлбал криптографийн инженерчлэл, хүлэмжийн хийн ялгаралтын удирдлага, санхүүгийн шинэ технологийн мэргэжлүүд жагсаалтад бүртгэгдсэн байна. Шинээр бий болж буй мэргэжлүүдэд үндэсний стандарт тогтоох, тэдгээр мэргэжлийг эзэмших сургалтыг эрчимжүүлэхэд Хятадад сүүлийн үед онцгой анхаарч байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.