images

Израиль, Ливан хоёр эвлэрэв

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-10-19


      1948 оноос хойш дайны байдалд байсан Израиль, Ливан хоёр улс дундын усан хилийн маргаанаа шийдвэрлэсэн нь түүхэн чухал явдал боллоо хэмээн “Reuters” агентлаг өчигдөр мэдээлэв. АНУ-ын зуучлалаар сүүлийн хэдэн сарын турш үргэлжилсэн яриа хэлэлцээр амжилтанд хүрснээр, хилийн дагуу оршдог байгалийн хийн Кариш, Кана хэмээх баялаг ордуудад хоёр улс тус тусын ашиг сонирхлоо хадгалан үлдэх боломжтой болж байгаа юм. “Ордуудыг ашигласнаар Израиль улсын төсөвт ихээхэн хувь нэмэр орох төдийгүй манай эрчим хүчний аюулгүй байдал баталгаатай болж байна” хэмээн Израилийн ерөнхий сайд Яир Лапид мэдэгджээ. Ливаны тал байгалийн хийн олборлолтын орлогоосоо, Израильтай дайсагнадаг “Хезболла” бүлгийг санхүүжүүлэхгүй гэдэг баталгааг АНУ-ын тал гаргасан нь тохиролцооны нэг чухал хэсэг болсон гэнэ. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден уг тохиролцоог “түүхэн амжилт” хэмээн дүгнэснийг “Reuters” агентлаг өчигдөр уламжилсан байна

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.