Эрх чөлөөний хөшөө дахин үүдээ нээнэ
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
Цар тахлын улмаас 2 жилийн турш хаалгаа бариад байсан Эрх чөлөөний хөшөө өнөөдрөөс эхлэн дахин үүд хаалгаа нээж байгаа тухай CNN мэдээллээ. “Өнгөрсөн хугацаанд уг байгууламжийг нээлттэй болгож өгөх хүсэлт иргэдээс байнга ирдэг байсан бөгөөд өнөөдөр ийнхүү нээгдэж буй нь туйлын сайхан хэрэг” хэмээн агентлагийн мэдээнд дурдсан байна. Эрх чөлөөний хөшөөг нээлттэй болгох талаар холбогдох албанаас удаа дараа оролдлого, судалгаа хийж ирсэн боловч цар тахлын дэгдэлтээс шалтгаалан Нью-Йорк хотын захиргаа болон Холбооны засгийн газраас зөвшөөрөхгүй байсаар өнөөг хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.