Солонгос залуус Берлиний хананд очиж чуулав
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
Европ дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс Берлин хотод нэгэн арга хэмжээ зохион байгуулсан нь солонгос, герман залуучууд оролцсон “Эв нэгдлийн чуулган” байлаа. Үзэл суртлын зөрчилдөөнөөс болж хуваагдсан ч нэг үндэстэн гэдгээ бүхнээс дээгүүр тавьж эргэн нэгдэж чадсан герман үндэстнийг үлгэр дууриал болгож Солонгос улсаас 30 гаруй залуус Европыг зорин ирж Берлиний ханын дэргэд ийнхүү чуулжээ. Берлин хотод 1961 онд байгуулснаар Герман улсыг дундуур нь хуваасан энэ хана 1989 он хүртэл оршин тогтносон юм.
Солонгос залуучууд ирсэн зорилгоо “Хуваагдал талцал хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй. Манай солонгос үндэстэн ч гэсэн заавал нэгдэх ёстой. Эв нэгдэл гэгч хичнээн чухал зүйл болохыг солонгос залуустаа ойлгуулан үлгэр дуурайлал болох гэж эв нэгдлийн бэлгэдэл болсон энэ газарт ирсэн юм” гэжээ. Энэхүү чуулганд оролцсон Хумболдьтын их сургуулийн профессор Үлик Аука “Бие биенээ харилцан ойлгож зүрх сэтгэлээрээ нэг байж чадах нь эв нэгдлийн үүд хаалга юм. Ингэхийн тулд уулзах, сэтгэл зүрхээ нээж ярилцах нь хамгаас чухал. Өнөөдрийн чуулганы хамгийн эрхэм зүйл бол энэ юм” хэмээн хэлжээ. Европ дахь Солонгос иргэдийн нийгэмлэг энэхүү чуулганыг хоёрдахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон хоёр жил тутамд хийх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.