Засгийн газрын машинуудыг дуудлагаар худалдаж байна
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
“Засгийн газрын авто бааз” Улсын төсөвт үйлдвэрийн газраас зарласан авто машины дуудлага худалдаа яг одоо Засгийн газрын авто баазын сургалтын танхимд болж байна. Өнөө өглөөний 10 цагаас эхэлсэн уг дуудлага худалдаагаар нийт 23 машин борлуулах аж. Машинуудын хамгийн үнэтэй нь 22 сая, хямд нь 3.5 сая төгрөг байна. 12 цагийн байдлаар долоон машин эзнээ олжээ. Машины эзэд дэнчингийн мөнгө буюу анх зарлагдсан үнийн 20-25 хувийг бэлнээр төлж, авах эрхээ эзэмшсэн байна. Дуудлага худалдаа өнөөдөр үргэлжлээд дуусах юм.
“Засгийн газрын авто бааз” Улсын төсөвт үйлдвэрийн газар нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 371 дүгээр тогтоолыг үндэслэн дараах автомашинуудад нээлттэй дуудлага худалдааг зарласан нь энэ юм.
Орхон аймаг хүнсний үйлдвэртэй болно
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ өчигдөр Орхон аймагт боллоо. Үйл ажиллагаанд Орхон аймгийн нутгийн удирдлагууд, төрийн албаныхан, хүнс үйлдвэрлэгчдээс бүрдсэн 400 гаруй төлөөлөгч оролцсон талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Орхон аймаг хангайн бүсийн таван аймгийг хангахуйц томоохон хүнсний үйлдвэртэй байсан ч өдгөө үйл ажиллагаагаа зогсоожээ. Үүнээс үүдэж хүнсний хэрэглээнийхээ дийлэнх хувийг бусад орон нутгаас авдаг болсон байна. Ялангуяа талх, нарийн боовны хэрэглээнийхээ 70 орчим хувийг өөр аймгаас авдаг аж. Харин тус арга хэмжээн дээр ирэх таван жилд орон нутагтаа томоохон хүнсний үйлдвэр байгуулах, мөн одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа цех үйлдвэрүүдээ дэмжих зорилт тавьснаа Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал танилцуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.