Гагнуурчин залуу Америкийг зорив
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сараас эхлэн хоёр сарын турш 15 оронд бүсчилсэн байдлаар зохион байгуулагдахаар болжээ. Манай улсаас гагнуурын төрөлд оролцохоор Д.Амаржаргал, багш, орчуулагчийн хамтаар өчигдөр АНУ-ын Кливлэнд хотыг зорилоо. Энэ жил 46 дахь удаа болж байгаа энэ тэмцээнд 58 улсын тамирчид 61 мэргэжлээр өрсөлдөх юм. Манай улсын мэргэжилтнүүд токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт гэсэн долоон төрлөөр ХБНГУ, Австри, АНУ, Швейцарь улсад болох тэмцээнд оролцоно. Германы Леонбэрг хотод болох токарийн тэмцээнд оролцох Г.Очбаатар өчигдөр тэмцээнээ эхлүүлсэн бол Швейцарийн Базельд болох мужаан, тогоочийн тэмцээнд Г.Хатанбаатар, С.Өсөх-Ирээдүй нар оролоцож байна. Сонирхолтой нь уг тэмцээний нээлт дээр тангараг өргөх ёслол болдог бөгөөд мужааны төрөлд оролцогч Г.Хатанбаатар нээлтийн үйл ажиллагаанд тангараг өргөхөөр сонгогдож, энэ төрөлд өрсөлдөгч 16 орны төлөөлөгчдийн өмнөөс ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн биелүүлж, шударгаар өрсөлдөхөө илэрхийлэн эх хэлээрээ тангараг өргөжээ.
Монгол улс энэ тэмцээнээс 2017, 2019 онд гагнуурын төрлөөр “Medallion for Exelence”, “Best of Nation” шагналуудыг хүртсэн түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.