Нэг суманд 10 мянган мод
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус, Алтанцөгц сумдад ойжуулалтын хамгаалалтын бүс байгуулах тендерт ялсан “Монгол уулын ой” ХХК ажлаа эхлүүллээ. Компани Өлгий суманд 10 мянган навчит мод тарихаар энэ долоо хоногт 10 га газарт хамгаалалтын зурвас байгуулав. Тус суманд уур амьсгал, хөрсний онцлогт нь тохирсон улиас, хайлаас, бургас гурван төрлийн навчит мод тарихаар болжээ. Мөн Алтанцөгц суманд 30 га талбайд хар мод буюу шинэс тарина. Харин Сагсай, Улаанхус сумдад 70 га газарт шинэс, хайлаас, бургас тарих тендер зарлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.