images

Хамгийн тарган баавгай

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-10-19


      2014 оноос жил бүрийн аравдугаар сард Америкийн “Katmai” байгалийн цогцолборт газарт Аляскийн дархан цаазат газрын хүрэн баавгайн дасан зохицох, мэнд үлдэх чадварын амжилтыг тэмдэглэхээр “Тарган баавгайн долоо хоног”-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээн 5-наас 11-ний хооронд болж 747 дугаартай баавгай бусдаасаа илт давуу олон санал авч ялалт байгуулжээ. Хэдийгээр баавгай ямар тэмцээнд орж, хэддүгээр байр эзэлж буйгаа мэдэхгүй ч энэ тэмцээнд хоёр дахь ялалтаа авсан гэнэ. Тус үйл ажиллагааг сонирхсон хүн виртуалаар байгалийн цогцолборт газар, хүрэн баавгайн амьдралтай танилцаж хамгийн хүнд жинтэй, хүч чадалтай, олон сорилд тэргүүлсэнд нь саналаа цахимаар өгдөг аж. Баавгайнууд хэрхэн загас барьж, онд мэнд ичихийн тулд хүчээ нөөцөлж, хоорондоо тэмцэлдэж буйг Youtube сувгаар шууд дамжуулдаг байна. “Katmai” байгалийн цогцолборт газарт хоёр мянга гаруй хүрэн баавгай байдаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.