Лабораторид ургуулсан тархины эс “амилав”
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
АНУ-ын “Cortical labs” компанийн судлаачид хулганын үр хөврөл болон хүний үүдэл эсээс лабораторийн нөхцөлд хүний тархины эс гарган авчээ. Тэрхүү эсийг “бяцхан тархи” гэж нэрлэсэн бөгөөд хүрээлэн буй орчноос авсан мэдээллээ боловсруулж тодорхой хугацааны дараа хариу үйлдвэр үзүүлэх чадвартай гэнэ. Туршилтын явцад тархины эсийг 1970-аад оны теннисний видео тоглоомтой электродоор холбоход таван минутын дотор тус тоглоомыг сурчээ. Судлаачид 2013 онд анх удаа микроципали гэх генетикийн өвчлөлийг судлах зорилгооор “бяцхан тархи” бүтээж байв. Харин энэхүү туршилт нь анхны хариу үйлдэл үзүүлсэн тохиолдол аж. Альцхаймерийн буюу мартах өвчнийг эмчлэх аргыг олоход энэ технологи тусална хэмээн эрдэмтэд найдаж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.