images

Нэг сая жилийн өмнөх ДНХ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-10-19


     Эрдэмтэд Антарктидын далайн ёроолоос олсон нэг сая орчим жилийн өмнөх бичил организмын ДНХ-г судалжээ. Улмаар энэ нь дэлхий дээрх хамгийн эртний ДНХ-ын судалгаа болов. Уг организмыг далайн 1.7 км гүнээс олсон байна. Үүнээс өмнө Хойд туйлын мөнх цэвдэгээс олсон 650 мянган жилийн өмнөх ДНХ-г хамгийн эртнийх хэмээн тооцдог байв. Австралийн Тасманийн их сургуулийн Тэнгис ба Антрактид судлалын институтын судлаач Линда Армбрехт “Энэ организм хүчилтөрөгч, агаарын температур багатай, хэт ягаан туяаны тусгалгүй орчинд хадгалагдаж байсан” гэжээ. Мөн судлаачид уг ДНХ эукариот буюу нэг эстээс үүсэлтэй нь гарцаагүй тул ямар нэг бактери, вирус биш хэмээн нотолж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.