images

Австрийн кино Лондоны наадмын шилдгээр шалгарав

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-10-19


    Лондоны кино наадмын тэргүүн шагналыг Австрийн найруулагч эмэгтэй Мари Кройцерийн “Corsage” кино хүртлээ. Сиси нэрээрээ алдаршсан Австрийн хатан хаан Элизабэтийн тухай энэ киног Британийн продюсер Таня Сегачян тэргүүтэй шүүгчид наадмын шилдгээр санал нэгтэй шалгаруулжээ. Шүүгчид Даррен Аронофскийн “Халим” киног мөн өндрөөр үнэлсэн байна. Уг киног үзүүлсний дараа танхимд суусан үзэгчид таван минутын турш алга ташсан гэнэ. Олон жилийн дараа эргэн ирж уг кинонд тоглосон Брэндан Фрэйзер уг арга хэмжээнд байлцжээ. Олон улсын хамгийн нэр хүндтэй кино наадмын нэг Лондоны фестиваль 1956 оноос хойш зохиогдож байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.