Хиймэл дагуул хөөргөв
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
Хятад улс Сычуань мужийн “Xichang” хиймэл дагуул хөөргөх төвөөс “Yoagan-36” зайнаас тандан судлах хиймэл дагуулыг бямба гарагийн үүрээр хөөргөв. Хиймэл дагуулыг “Long March-2D” зөөгч пуужингаар хөөргөж, төлөвлөсөн тойрог замдаа оруулсан байна. Энэ нь “Long March” пуужингийн 444 дэх нислэг болж байгаа аж. Судлаачид “Yoagan-36” хиймэл дагуулыг цэргийн зориулалттай хэмээн таамаглаж байгаа бөгөөд 36-01А, 36-01В, 36-01С гэсэн гурван өөр дизайнтай гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.