images

Шинэ гүүр барьж Яармагийн түгжрэлийг бууруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-19


     Яармагийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор Наадамчдын гудамжнаас Энхтайвны өргөн чөлөө хүртэл гурван гүүр барихаар болжээ. Тухайлбал, Туул гол дээгүүр 37 метр, Дунд гол дээгүүр 55 метр, мөн үүнээс тусдаа 391 метр урттай гүүрүүдийг барьж, авто замаар холбоно. Өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан төслийн тендерт “Мотор сервис” ХХК ялж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа төлбөр авахгүйгээр есдүгээр сарын 5-наас бүтээн байгуулалтын ажилдаа орсон байна. Төслийн гүйцэтгэлийн талаар “Мотор сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат “Эхний гүүрний шон, суурь, өрөмдлөгийн ажил дууссан. Үлдсэн хоёр гүүрний ажил мөн өндөр хувьтай явж байна. Энэ жилдээ суурь, бүтцийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. 2023 онд зөвхөн гүүрний ажил дуусна. Нийт авто замын ажил үе шаттай үргэлжилнэ” гэжээ. Шинэ гүүр барьснаар Яармагийн түгжрэл 50 хувь буурна гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.