Элон Маск шийдвэрээ өөрчлөв
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
Элон Маск “Цаашид Украин улсад интернетийн үйлчилгээ үнэ төлбөргүй хүргэх боломжгүй. Үүнд АНУ санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой” гэж мэдэгдсэн. Гэтэл нэг өдрийн дотор байр сууриа огцом өөрчилж Украинд интернетийн Старлинк үйлчилгээг үргэлжлүүлэн үнэ төлбөргүй үзүүлэх болсноо мэдэгдлээ. Тэрбээр “Бид үнэ төлбөргүй интернетийн үйлчилгээ үзүүлснээрээ тодорхой хэмжээний хохирол хүлээж байгаа ч тэдэнд ийм хүнлэг үйлчилгээ үзүүлэх ёстой” хэмээснийг “Bloomberg” уламжлав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.