АНУ-ын орон нутгийн сонгуульд солонгос хүмүүс хоорондоо өрсөлдөнө
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
АНУ-ын Нью-Жэрси мужийн Пэлисэйдс Парк хотын захирагчийн сонгуульд тэндхийн иргэншилтэй хоёр солонгос хүн хоорондоо өрсөлдөхөөр болжээ. Ардчилсан Намаас нэр дэвшигч Пол Ким болон Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Степан Жан нар “Бид хоёр өөр намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа боловч нэг үндэс угсаатайн дээр нийгмийн сайн сайхны төлөө гэсэн бидний сэтгэл зүрх адилхан” хэмээн мэдэгджээ. Мөн энэ талаар тус мужийн сонгуулийн хорооноос “Солонгос иргэдийн эрх ашгийг төлөөлөхөөр хоёрын хоёр солонгос хүн хотын даргын сонгуульд өрсөлдөж буй нь Америкийн нийгэмд солонгос иргэдийн улс төрийн хүч нөлөө өндөр буйг харуулж байна” гэв. Америкийн зүүн хойд хэсгийн энэ жижиг хот 25 мянга гаруй хүнтэй бөгөөд тэдний тал хувийг солонгосчууд эзэлдэг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.