Америкчууд Монголд айсуй
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
АНУ-ын иргэн, балба үндэстэн Шарина Ханал Монголд очиж амьдрахаар шийдээд хамаг бэлтгэлээ жин тан болгосон талаараа Калифорнийн сонинд ярьжээ. Тэрбээр хоёр жилийн өмнө ковидын дэгдэлтийн улмаас Монголоос гарснаас хойш анх удаа эргэн ирж буй АНУ-ын Энх тайвны корпусын ажилтнуудын нэг юм. Ханал 2025 он хүртэл монгол хүүхдүүдэд англи хэл заах бөгөөд байгууллага нь түүнд Монголд очоод хэрхэх талаар бэлтгэл болгож гурван сарын турш сургалтанд суулгажээ. Тэрбээр сайн дурын ажлын арвин туршлагатай. 2015 онд төрөлх Балба улсад нь газар хөдөлж ихээхэн гамшиг учруулах үед Ханал сургуулийн барилга барихад зориулж Америкийн олон нийтээс 10 мянган долларын хандив цуглуулан өгч байжээ. 2021 онд түүхэн 60 жилийн ойгоо тэмдэглэсэн Энх тайвны корпус 2020 онд цар тахлын улмаас дэлхийн 60 орноос 7000 гаруй сайн дурын ажилтнаа эргүүлэн татсан бөгөөд өнгөрөгч 3 дугаар сараас олон улсад үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.