“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жилийн ойг тэмдэглэнэ
Чихэнд чимэгтэй
2022-10-19
Кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд, түүний найруулсан “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жилийн ойг тэмдэглэхээр болжээ. Ирэх баасан гарагт "Монгол Арт" галерейд уг ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болж, Б.Балжиннямын амьдрал, уран бүтээлийг харуулсан “Гэрэлтье гэвэл шатах…" фото үзэсгэлэн, Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх болон киноны зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ. Мөн Б.Балжинням найруулагчийн “Холын зэрэглээн дунд”, кино судлаач Дү.Мягмарсүрэнгийн “Дуулиант "Мандухай цэцэн хатан” кино” номын нээлт болох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.