images

Гэрлэх ёслолын ордонд 21 жилийн дараа анхны хурим боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-10-19


     Дархан-Уул аймгийн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагч, ахлагч А.Нямдорж, Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Т.Хулан нар өчигдөр аймгийнхаа 61 жилийн ойгоор хуримлав. Тэд 1984 оны зургадугаар сард ашиглалтад орсон ч 2001 онд өмч хувьчлалд шилжиж үндсэн үйл ажиллагаагаа явуулалгүй өдий хүрсэн Гэрлэх ёслолын ордон дахин үүдээ нээхэд хуримласан анхны хосууд болсныг МОНЦАМЭ агентлаг уламжлав.

Хуримын ордонг 2020 онд “Дархан нутаг” ТББ худалдан авч үйл ажиллагааг нь сэргээхээр засвар тохижилт хийсэн байна. Тус байгууллагын удирдлагууд Гэрлэх ёслолын ордоны үйл ажиллагааг төр хариуцах ёстой хэмээн үзэж энэ онд аймагтаа эргүүлэн худалджээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.