images

Нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхээр болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-19


    Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ ачаалал ихтэй, төлбөр тооцооны нэгдсэн системгүй, үйлчилгээний менежмент сайнгүй байгаа тул операторын горимд шилжүүлэх шийдвэрийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал гаргав. Шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр ахалж, тулгамдсан асуудал, гаднын туршлагыг судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг хүлээжээ. Харин ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төв гэх зэрэг төрийн 10 байгууллагын төлөөлөл багтсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.