images

Хөлбөмбөгийн Азийн АШТ Катарт болно

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-10-19


     Энэ оны Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах ёстой байсан Хятад улс цар тахлаас шалтгаалан уг эрхээсээ тавдугаар сард татгалзсан бол тэмцээнийг Катар улс зохион байгуулахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Хятадын гаргасан шийдвэрийн дараа БНСУ, Индонез, Катар зэрэг орон тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ гаргасан бөгөөд Азийн хөлбөмбөгийн холбоо өнөөдөр тэмцээн болох орныг ийнхүү баталлаа. АХБХ-ны ерөнхийлөгч Шейх Салман бин Эбрагим Аль Халифа “Цаг бага байгаа ч Катар тэмцээнийг зохион байгуулахад бэлэн” гэж онцлон тэмдэглэсэн байна. Катар улс өмнө нь энэ тэмцээнийг 1988, 2011 онд зохион байгуулж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.