Дотоодын программ хангамжийн компаниудаа дэмжинэ
Чихэнд чимэгтэй
2022-10-19
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, программ үйлдвэрлэгч нарын төлөөлөл өчигдөр төрийн байгууллагын программ хангамжийн худалдан авалтын талаар хуралджээ. Хуралдааны үр дүнд төрийн байгууллага программ хангамжийн салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, нэгэнт бүтээснийг давхардуулан хийлгэхгүйгээр түншилж ажиллахаар болсон байна. Ингэхийн тулд зохих шаардлага, стандарт боловсруулж түүнд нийцсэн бүтээгдэхүүн худалдан авахад анхаарахаар болов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.