images

Чехийн амьтны хүрээлэнгийн захирлыг “Алтан гадас” одонгоор шагнажээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2022-10-19


     Чехийн нийслэл Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэкийг “Алтан гадас” одонгоор шагнасныг өчигдөр ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр гардуулан өгчээ. Алдартай байгаль судлаач М.Бобэк нь Прагийн амьтны хүрээлэнгийн захирлаар 2010 оноос хойш ажиллаж буй бөгөөд зэрлэг амьтан хамгаалах олон томоохон төслийг дэлхийн хэд хэдэн оронд амжилттай хэрэгжүүлсний нэг нь тахийг Монгол эх нутагт нь үргэлжлүүлэн нутагшуулах хөтөлбөр юм. М.Бобэкийг Прагийн амьтны хүрээлэнг удирдах болсноос хойш өнөөг хүртэл Монголд авчирсан тахийн тоо 34 болоод байна. Эдгээр тахийг Чехийн цэргийн онгоцоор 9 удаагийн тээвэрлэлтээр авчран Хомын тал болон Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт нутагшуулсан билээ. Анх 1992 онд эхэлсэн тахь нутагшуулах төслийн ээлжит шат болох шинээр буюу Дорнод аймагт тахь нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ч М.Бобэкийн гаргасан хүчин чармайлт их юм. М.Бобэк нь эдгээр төслийг хэрэгжүүлэх ажлаар Монголд олон удаа ирсэн, Монголын байгаль хамгаалагчдын сайн танил юм.      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.