images

Шри Ланк зохиолч Бүүкерийн шагнал хүртлээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-10-19


    Английн утга зохиолын Бүүкерийн шагналыг Шри Ланкын зохиолч Сэхан Карунатилака “Маали Алмейдагийн долоон сар” хэмээн зохиолоороо хүртлээ. Энэ сарын 17-ны өдөр Лондонд болсон утга зохиолын шагнал гардуулах арга хэмжээнд Чарльз III хааны хатан Камилла оролцож уг шагналыг гардуулан өгчээ. Шагнал гардаж авах үеэрээ зохиолч ярихдаа  “Шри Ланк хүмүүс хошин шогийн хосгүй өндөр мэдрэмжтэй. Аюул осол нүүрлэсэн байсан ч түүнийг инээд хөөр болгож чаддаг хүмүүс” гээд дайн самуун, талцал хуваагдалын хор уршгийн тухай хошин төсөөллийн маягаар өгүүлсэн түүний зохиол хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулна гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг 1992 онд мөн Шри Ланк зохиолч хүртэж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.