Хар арьст лусын дагина
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
Хар арьст жүжигчин бүсгүй Холли Бэйли “Walt Disney” компанийн шинэ кинонд лусын дагина Ариэлийн дүрийг бүтээсэн тухайгаа өөрийн цахим сүлжээгээр дамжуулан мэдээлжээ. Тэрбээр “Лусын дагины дүр бүтээх нь миний олон жилийн мөрөөдөл байсан. Энэ гайхамшигт мөрөөдөлдөө хүрсэндээ үгээр илэрхийлэх аргагүй баяртай байна” хэмээн мэдэгджээ. Лусын дагинын дүрийг анх удаа хар арьст жүжигчин бүтээж байгаа нь энэ бөгөөд өмнө нь 1984 онд лусын дагины дүрд тоглож байсан жүжигчин Дэрил Ханна энэ тухай сэтгэгдлээ хэлж, Холли Бэйлиг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. “The Little Mermaid” кино ирэх оны 5 дугаар сард дэлгэцэнд гарна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.