images

Мод тарихад 1.8 тэрбум

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-19


     Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан “Тэрбум мод” сангаас 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ өчигдөр зарлав. Энэ оны 3 дугаар сард байгуулагдсан энэ сан өнгөрсөн хугацаанд арилжааны 12 банкнаас 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө бүрдүүлжээ. Энэ хөрөнгөөр төрийн өмчит цэцэрлэг, сургуулиудад ногоон байгууламж байгуулах, нийгмийн чанартай ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих, мөн олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгох төслүүдийг санхүүжүүлнэ хэмээн сангийн удирдлага мэдээлснийг МОНЦАМЭ агентлаг уламжлав. 

Гэрэл зургийг: МОНЦАМЭ агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.