images

Цөсний чулуу авах эмчилгээний зардлыг 70 хувь хөнгөлнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-19


     Цөсний чулуу, холецистит эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 70 хувийг, үлдсэн хувийг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулжээ. Ингэхдээ хэвтэж эмчлүүлэгчид хийх хагалгаанд ашиглах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамааран 906 мянгаас 1.7 сая төгрөгийн хоорондох зардлыг даатгалын сангаас хөнгөлөх аж. Харин өдрийн эмчилгээг 780 мянган төгрөгийн төлбөртэй байхаар зохицуулж, ЭМД-ын сангаас 702 мянган төгрөгийг хөнгөлөхөөр болсон байна. Дээрх төлбөрт мэс заслын тусламж, үйлчилгээний багийн зардал, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон бусад зардал бүгд багтана. Энэ онд нийтдээ ЭМД-ын сангаас 4.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг 3536 иргэнд үзүүлжээ. Мөн тус сантай гэрээтэй 133 эрүүл мэндийн байгууллагаас 80 нь Улаанбаатарт, 53 нь орон нутагт байгаа талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.