2700 жилийн өмнөх хадны сийлбэр зураг
Анд нөхдийн мэдээ
2022-10-22
Археологичид Ираны Мосул хотоос 2700 жилийн өмнөх хадны сийлбэр зураг илрүүлжээ. Мосул нь тус улсын хоёр дахь том хот бөгөөд Ассирийн хаан Сеннахерибийн байгуулсан нийслэл Ниневе тэнд байдаг. Америк, Ираны хамтарсан баг Ниневегийн бурхны хаалга гэх утгатай Машки хаалгыг дахин сэргээх үеэрээ хадны сийлбэр зураг олсон байна. Тус хаалгыг 2016 онд Ирак, Сирийн Исламын улсын террор бүлэг сүйтгэсэн юм. Мөн өнгөрсөн ням гарагт Ниневегээс 30 километрийн зайд орших “Файда археологийн дурсгалт газар”-ын нээлт болжээ. Иран нь эртний Вавилон, Сумир, Ассираас эхлээд эрт үеийн соёл иргэншил, хот тосгодын өлгий нутаг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.