Киргизийн дуурь бүжгийн эрдмийн театрт монгол жүжигчид тоглов
Чихэнд чимэгтэй
2022-10-25
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянга А.Малдыбаевын нэрэмжит Киргизийн Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Риголетто” дуурийн Жильдагийн дүрд гоцлов. Мөн балетын тэргүүн гоцлооч Д.Нацагдорж “Жизель” балетын Гүн Альбертын дүрд тоглолоо. Түүнчлэн Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва Киргизийн жүжигчдэд мастер класс олгожээ. Эдгээр үйл ажиллагааг хоёр улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 15-24-ний хооронд зохион байгуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.