Д.Ганбаатар: 200 км авто замыг бид жилийн дотор хийнэ
Чихэнд чимэгтэй
2022-10-25
Улаанбаатар-Дарханы замын 83 км зорчих хэсгийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулснаа “Макс групп”-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар өнөөдөр мэдэгдлээ. Тус группийн охин “Макс рөүд” ХХК Дарханы замын хоёр хэсгийг барихаар өнгөрсөн жилийн 10 сараас ажлаа эхлүүлсэн юм. Энэ төсөл дээр 900-гаад хүн, 300 гаруй машин техник, 20 шахам үйлдвэр ажиллажээ. “Хариуцлагагүй хүмүүст ажил өгснөөс болж монголчууд их хохирлоо. Одоо Монгол улс дотоодын замын компаниудаа дэмжих цаг болжээ. Манай хамт олон 200 км замыг жилийн дотор хийх боломжтой” хэмээн Фэйсбүүк хуудсандаа бичсэн байна. “Макс групп” өнгөрсөн 10 гаруй жилийн дотор хөдөө орон нутагт нийт 600 км замыг барьж ашиглалтад оруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.