images

Монголын хөлбөмбөгчин Катарын ДАШТ-д тоглох урилга хүлээж авав

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2022-10-26


     Ирэх 11 дүгээр сард Катар улсад болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх төдийгүй “FIFA Legends” багт орж тоглох урилга Монголын хөлбөмбөгчин Н.Цэдэнбалд иржээ. Н.Цэдэнбал 2019 онд болсон ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтад Монголын улсын баг Брунейн багтай тоглоход анхны гоолыг оруулсан юм. Тухайн жил Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Жанни Инфантино Монголд ирэхдээ “Катар-2022”-ын сүүлчийн шатны тоглолт үзэх урилга явуулна хэмээн түүнд амлаж байжээ. Тэгвэл Ж.Инфантино энэ амлалтаа биелүүлсэн төдийгүй Н.Цэдэнбалыг энэ ДАШТ-ий “FIFA Legends” багт орж тоглохыг мөн урьсан нь Монголын хөлбөмбөгчдийн хувьд туйлын баяртай мэдээ болов. Ийн уригдсанаар дэлхийн хөлбөмбөгийн домгуудтай монгол хөлбөмбөгчин түүхэндээ анх удаа нэг талбайд гарч тоглох юм. Тэдний үзэж буйгаар Н.Цэдэнбалыг уг багт оруулах санаачлагыг FIFA-гийн удирдлагын түвшинд ярилцаж ажил хэрэг болгосон хүн нь Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар гэнэ.

   Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2009 оноос хойш 34 удаа тоглож, 7 гоол оруулсан Н.Цэдэнбал МХБХ-ны Дээд лигийн хоёр удаагийн аварга, МХБХ-ны Цомын гурван удаагийн аварга, мөн гурван удаа лигийн шилдэг тоглогчоор шалгарч байв. Тэрбээр Монголын хөлбөмбөгт зүтгэсэн 22 жилийн замналаа 2021 онд өндөрлүүлж албан ёсоор зодог тайлсан юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.