images

14 мянган айлыг дулаанаар хангана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-26


     Энэ долоо хоногт Орхон аймгийн шуурхай хуралдаан болж, “Эрдэнэт-Ус” дулаан түгээх станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Орхон төрийн өмчит хувьцаат компани, сууц өмчлөгчдийн холбоод өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээллээТухайлбал, “Эрдэнэт-Ус” энэ өвөл 14341 айл өрх, 1439 аж ахуйн нэгжийг дулаанаар хангахаар болжээ. Энэ тоо өнгөрсөн онтой харьцуулахад айл өрхийн тоо 1200, аж ахуйн нэгж 110-аар нэмэгдсэн байна. Мөн халаалтын доголдол гарахаас сэргийлж өнгөрсөн сарын 14-нөөс энэ сарын 15-ныг хүртэл "Нэг инженер техникийн алба, нэг засварчин" гэсэн төлөвлөгөө гарган халаалт жигдрүүлэлтийн ажлыг хийжээ. Ингэснээр халаалтын дуудлага өмнөх онтой харьцуулахад 65.9 хувиар буурсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.